Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Тулга “Хасын Хүлэгүүд“ багт албан ёсоор нэгдлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн багуудын тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэхүү өрсөлдөөнд Монгол Улсыг төлөөлөн лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд" баг B хэсэгт өрсөлдөж байгаа. Хасын Хүлэгүүд холбогчийн байрлалын хүчээ зузаатгаж өөрсдийн эгнээнд энэ улиралд "Дархан Юнайтед" багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон О.Тулгыг эгнээндээ нэгтгэлээ.

О.Тулга энэ жил 23 настай. SG болон PG байрлалд тоглодог 183 см өндөртэй. Түүний хувьд Ханжоугийн Азийн наадам болон FIBA Asia Cup Qualifiers тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцож байсан.

Манай баг хэсгийн эхний тоглолтоо ирэх сарын 6-нд Хонг Конг улсад “South China Athletic” багийн эсрэг тоглох хуваарь гарсан.

Ж.Ганбаатар: Өөрийн байр суурь гэж байхгүй. Намын удирдлагуудын шийдвэрийг л дагана
Ж.Ганбаатар: Өөрийн байр суурь гэж байхгүй. Намын удирдлагуудын шийдвэрийг л дагана
 
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.