“Хасын хүлэгүүд“, “Сэлэнгэ бодонс” багийнхан эвлэрчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 14 секунд

Дээд лигийн тоглолтын үеэр үүссэн асуудалтай холбогдуулан өнөөдөр /2026.01.05/ Монголын Сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга, Техникийн менежер нар “Хасын хүлэгүүд", "Сэлэнгэ бодонс” багийн удирдлага, дасгалжуулагч болон тамирчидтай цаг үеийн асуудлаар тусгайлан дугуй ширээний уулзалт хийлээ.

Уулзалтын үр дүнд хоёр баг болон МСБХ үл ойлголцлоо арилгаж, ирээдүйд гарч болзошгүй эрсдэл, түүнийг дагах үр дүнгийн талаар ойлголцолд хүрчээ. "Хасын Хүлэгүүд" багаас уриалга гаргаж "Бид цаашид өөрсдийн урдаа тавьсан зорилгын төлөө өдөр бүр, тоглолт бүрд хичээхдээ анхаарал хандуулж, дараа дараагийн тоглолтод илүү хүчтэй орох болно. Монголын сагсанбөмбөг сонирхогч та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд хоёр багийн өмнөөс хүлцэл өчиж, цаашид хоёр багийн тамирчдын сэтгэл зүй, эрүүл мэндийг анхааран аливаа сөрөг пост, коммент, мессеж хэн нэгнийг буруутгасан эсвэл зөвтгөсөн зүйлс битгий хийгээсэй гэж уриалж байна" гэжээ.

Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлд 157 км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөжээ
Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлд 157 км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хучлагатай автомашинаа асааж дотор нь сууж байхдаа хоёр иргэн угаартаж нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хучлагатай автомашинаа асааж дотор нь сууж байхдаа хоёр иргэн угаартаж нас баржээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!