Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг шинэчлэх зорилгоор дараах ажлуудыг төлөвлөжээ. Үүнд:
- Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, сургуулиа төгсөөд ажлын байранд шилжих шилжилт, эдийн засгийн идэвхгүй байгаа шалтгааныг тодорхойлж, бодлогоор залуучуудыг хэрхэн дэмжих талаар судалгаа хийх
- Олон талын оролцоотой хэлэлцүүлэг, форум зохион байгуулах
- Судалгаа, үнэлгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх
- Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын зөвлөх ажиллуулах юм.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны ажлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудын оролцсон уулзалтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулж, уулзалтаар судалгааны явц, эхний шатны үр дүн, цаашид анхаарах чиглэлүүдийн талаар санал солилцож, дараагийн алхмуудыг тодорхойлжээ.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийг илүү үр дүнтэй, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар шинэчлэхэд суурь мэдээлэл, зөвлөмжийг боловсруулахад чухал ач холбогдолтой аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!