Авто замын түгжрэлээс шалтгаалсан автобусны хүлээгдлийн хугацааг багасгах, зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нисэх чиглэлд хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Тодруулбал, Нийтийн тээврийн бодлогын газрын даргын А/41 дүгээр тушаалаар
- “М:3а Архивын ерөнхий газар-Таван богд компани” чиглэлд 3 автобус,
- “Ч:7а Нисэх-Таван богд компани” чиглэлд нийт 4 автобус 2025 оны өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж байна.
Үндсэн чиглэл болох “М:3 “Архивын ерөнхийн газар-Сүхбаатарын талбай”, Ч:7 “Нисэх-Ард кино театр” чиглэл иргэдэд хэвээр үйлчлэх юм.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!