Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны хяналтын камерын тусламжтай жолооч нар тамхи татаж, утсаар ярихаа больжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Автобусны хяналтын камерт бичигдсэн дүрсийг хяналтын төв рүү илгээдэг болсноор жолооч нарын зөрчил эрс багасчээ. Ялангуяа замын хөдөлгөөнд оролцож байхдаа тамхи татах, утсаар ярих, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил эрс буурсан байна. Мөн зорчигч тоолох систем ажиллаж, автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж, дүгнэлт хийж байгаа аж. Мөн автобусны буудлууд дээр дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна. Ингэснээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтой зэрэг мэдээллийг харах боломж бүрдэнэ.

Иргэдийн хувьд нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны картаар зорчих боломжтой юм.

Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ
Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүлгийн номоо “гаргана“
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүлгийн номоо “гаргана“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.