Шуурхай штабын IX хуралдаанаар Эрчим хүч дулаан, хангамжийн төслийн явц зэрэг бусад 3 асуудлын талаар хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, 2300 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг халах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

Засгийн газар 2026 оныг Боловсролын жилээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх болно. Томоохон хотхонууд дунд цэцэрлэг, бага сургууль байгуулснаар сургууль, цэцэрлэг төдийгүй хотын замын ачаалал буурахад нөлөөлнө гэж үзэж байна. Тиймээс ч Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой мөн уялдуулж буйг танилцууулж байна.

Танилц: Амралтын өдрүүдээр нөөцийн мах худалдаалах 30 байршил
Танилц: Амралтын өдрүүдээр нөөцийн мах худалдаалах 30 байршил
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!