Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Сургуулийн автобус даваа гарагаас үйлчилгээнд гарнаХотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. 2025-2026 оны хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн нийт 296 автобусаар сурагчдад үйлчилнэ. Үүнээс төрийн өмчит 5 ААНБ, алслагдсан 3 дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна. Харин өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн автобусны үйлчилгээнд 82 сургуулийн 66 автобус 66 чиглэлд 13.200 гаруй хүүхдийг тээвэрлэсэн байна. Сургуулийн автобусны техникийн хяналтын үзлэг, оношилгоог наймдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

“Нийслэлийн гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232 км авто замыг шинэчлээд байна“
“Нийслэлийн гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232 км авто замыг шинэчлээд байна“
 
Н.Учрал: Х.Баттулга гишүүн хүртэл өнөөдөр чуулгандаа ирсэн байна
Н.Учрал: Х.Баттулга гишүүн хүртэл өнөөдөр чуулгандаа ирсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.