БНСУ-д нутаг нэгтнээ хөнөөсөн 28 настай Монгол залууд 16 жилийн ял оноожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

БНСУ-д нутаг нэгтнээ хөнөөсөн 28 настай Монгол залууд шүүхээс 16 жилийн ял оноожээ. Энэ талаар өчигдөр БНСУ-ын Ёнхап агентлаг болон бусад хэвлэлээр мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд Монгол Улсын иргэн 28 настай залуу нутаг нэгт 34 настай Б-тэй Сувон хотын Гвонсон дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд архи ууж байхдаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Шалтгаан нь, эхнэрт нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэнийг тодруулахаар очтол уучлал гуйгаагүй, хэргээ хүлээгээгүй учраас уурандаа хөнөөсөн гэж мэдүүлжээ. Харин шүүхээс хэргийг урьдчилан төлөвлөсөн байж болзошгүй гэж үзсэн байна. Учир нь, шүүгдэгч биедээ зэвсэг авч явсан нь тогтоогдсон байна. Тэгвэл амиа алдсан Б-ийн ар гэр болох эхнэрийнх нь зүгээс хоёр хүүхэдтэйгээ үлдсэн тул хатуу шийтгэл ногдуулахыг хүссэн байна. Мөн шүүхээс "Шүүгдэгч гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ойлгоход бэрх шалтаг тоочиж гэмт хэргээ үгүйсгэж байна" гэж үзсэн байна.

Энхтайваны өргөн чөлөө дагуух 52 ТҮЦ-үүдийг нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ
Энхтайваны өргөн чөлөө дагуух 52 ТҮЦ-үүдийг нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!