
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 7-8-нд шилжих шөнө Үндэсний их баяр наадмын морьт харваанд бэлтгэж байсан олон тооны морь хулгайд алдагдсан. Улмаар бэлтгэгдсэн морьдыг хулгайлсан этгээдүүд нядалж зарсан хэрэг гарсан байдаг. Тухайн хэргийг үйлдсэн бүлэг этгээдүүдийн хэргийг прокуророос шалгаж дуусган 2-8 жилийн ял төлөвлөж шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Э.Э нарын 6 хүнд холбогдох Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд бэлчээрт байхад нь 2025 оны зургаадугаар сарын 6-7-нд шилжих шөнө тууж, хулгайлсан, улмаар мах нядлах газарт худалдан борлуулж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг (Олон тооны мал, бүлэглэж хулгайлах), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!