Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“13 настай охин нь бусдад хүчиндүүлсэн” хэмээн худал мэдээлэл тараажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

13 настай охин нь бусдад хүчиндүүлсэн хэмээн худал мэдээлэл гаргажээ. Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд “13 настай охин хүчиндүүлсэн хэргийг цагдаа шалгалгүй тохиролцчих гэжээ” гэх мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 04-ний өдөр нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас дээрх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг тодруулахад энэ оны тавдугаар сард Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 13 настай хүүхэд бусдад хүчиндүүлсэн гэх гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй аж. Харин цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар иргэн “С” нь 13 настай охингүй /насанд хүрсэн 1 хүүхэдтэй/, хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхдөө өөрийн нэрийг “Оюунаа” гэж худал танилцуулан “13 настай Ц гэх охин нь бусдад хүчиндүүлсэн” талаар худал мэдээлэл өгсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

“S’Outlet” дэлгүүр орчмын 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ
“S’Outlet” дэлгүүр орчмын 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа