СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говийн болон Зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхилж, шороон болон цасан шуурга шуурч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Цаг уур орчны шинжилгээний газраас говийн болон Зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхилж, шороон болон цасан шуурга шуурч байгаа тул малчид, тээвэрчид хол, ойрын замд зорчихгүй байхыг анхааруулж болзошгүй эрсдлээс сэрэмжлүүлээ. Тухайлбал, өнөөдөр Дорноговь аймгийн нийт нутгаар өнөөдөр цас орж, агаарын температур эрс хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна.

Өнөөдрийн мэдээгээр Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Мандах, Сайхандулаан, Өргөн сумын нутгаар цас орж, салхины дундаж хурд секундэд 12-17 метр хүрч цасан шуурга шуурч байгааг тэмдэглэжээ. Харин бусад нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүсэх нь. .

Цаг агаарын тогтворгүй байдал өдрийн турш үргэлжлэх тул мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээллийг тогтмол авч ашиглах, малаа ойр бэлчээх, төөрч, осгохоос сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг аймгийн албаныхан анхааруулж байна.

Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний дотоодын халдварууд нэмэгдэх хандлагатай байна. Ихэнхдээ  10-14 насныхан өвдөж байна
Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний дотоодын халдварууд нэмэгдэх хандлагатай байна. Ихэнхдээ 10-14 насныхан өвдөж байна
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!