Сүүлийн үед цахим орчинд Үндсэн хуулийг дахин өөрчилж, Ерөнхийлөгчийг улируулан сонгодог болох нөхцөлийг нээхээр оролдож байна гэх шуум явж байна. Үүнтэй холбоотойгоор хуульч Б.Гүнбилэг өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрээр "Үндсэн хуульд гар хүрэх тухай ойлголт энэ удаад байж болохгүй. Ялангуяа Цэцээр дамжуулж, Ерөнхийлөгчийг улируулан сонгодог болгох талаар бүр байж болохгүй. Иймээс энэ сэдвийг дахин дахин сөхөхгүй байна уу. Нэр дэвших боломжтой болвол У.Хүрэлсүх ерөнхийлөгч, Х.Баттулга ерөнхийлөгч хоёр үзэх гээд тэгээд Женкогоо харлуулаад байгаа юм шиг сэтгэгдэл ойрд явж эхэллээ. Арай тийм биш байх. Үндсэн хуулийг тухайн цаг үед нь дур зоргоороо өөрчлөх юм бол энэ улсад харах, найдах юмгүй болж дуусна. Улс юм чинь нэг итгэх, харах, шүтэх юмтай баймаар байнаа" хэмээн жиргэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!