Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: 32 жил ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ буй Үндсэн хууль

Ангилал
Visual toim
Огноо
Унших
5 минут 54 секунд

Монгол Улсын түүхэн дэх дөрөв дэх удаагийн буюу 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр баталсан байдаг билээ. Ингэхдээ ардчилсан Шинэ Үндсэн хуулиар Монгол Улс ардчилсан улс болохоо тунхаглаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа илэрхийлсэн. Тэгвэл Үндсэн хуулийн өнгөрсөн 32 жилийн замналаас визуал тойм буландаа бэлтгэн хүргэж байна.

-ТҮҮХНЭЭ: Үндсэн хуулийг дөрвөн удаа баталсан-

Монгол төрийн түүхнээ баталж байсан Үндсэн хуулиудын агуулгуудыг хүргэвэл:

-1924 оны арваннэгдүгээр сарын 26: Бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлан бататгахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан

-1940 оны зургаадугаар сарын 30: “Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, хөдөлмөрчдийн тусгаар тогтносон улс бөгөөд цаашид нийгэм журамд давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн” хэмээн тунхагласан

-1960 оны долдугаар сарын 6: “Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчин, хоршоолсон ардууд, хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн” хэмээн заажээ

-1992 оны нэгдүгээр сарын 13: Монгол Улсад нэг шаттай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан.

-2000,2019, 2023 ОНД ГУРВАН УДААГИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРОВ-

Дөрөв дэх Үндсэн хуулийг баталснаас хойш 2000, 2019, 2023 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл “дордуулсан долоо” гэсэн тодотголтой явж ирсэн.

-ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ-

Хуульд дараах өөрчлөлтүүд нь "дордуулсан долоон өөрчлөлт" тодотголтой явж ирсэн бөгөөд үүний зургааг 2019 оны өөрчлөлтөөр зассан гэдэг.

-76 хоног хэлэлцэн баталсан шинэ Үндсэн хууль-

Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй.

-Үндсэн хуулийн "эх баригч"-

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Б.Чимэд голлон боловсруулсан. Энэ утгаараа түүнийг Үндсэн хуулийн "эх баригч" хэмээдэг.

-Шинэ Үндсэн хуулиа усан бичин жилийн шинийн 9-нөөс мөрдөж эхлэв-

Шинэ Үндсэн хуулиа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

-2019 он: Д.Лүндээжанцан нарын гишүүд ҮХНӨ-ийн төслийг өргөн барив-

Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын баг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Хамгийн сүүлд буюу 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

-2019 оны өөрчлөлтийг 5 сар гаруйн хугацаанд хэлэлцсэн-

Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэн баталсан байдаг.

-2019 оны ҮХНӨ-ийг БАТЛАВ-

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийг өргөн барьснаас хойш 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан. Ийнхүү 11 дүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр нотлон баталгаажуулсан.

Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй байлаа.

-ТЭД ЮУ ХЭЛЭВ: Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу?-

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал энэ цаг үед яригдаж буй. Үүнтэй холбоотойгоор улс төрчид Ерөнхийлөгч болон парламентын засаглалын тал дээр ямар байр суурь илэрхийлж байсан талаар эшлэлийг энд хүргэж байна. /Эх сурвалжуудыг 1992 оны Ардын Их хуралд сонгогдсон тойргоор нь тодотгон бичсэн болно/

А.Цэгмид: “Нийслэл хүүхэн“ кино надад “Гавьяат“ цол зүүлгэсэн
А.Цэгмид: “Нийслэл хүүхэн“ кино надад “Гавьяат“ цол зүүлгэсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.