Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл хуульч Б.Гүнбилэг "НҮБ болон ОУ-ын Хүүхдийн эрхийн байгууллагад Монгол Улс нэгдэж орсон л бол холбогдох хуулиудыг хүчин төгөлдөр дагаж мөрдөх ёстой. Харамсалтай нь ЗГ аймгийн ИТХ руу хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг өгч байгаа нь нэг талаас хаврын морины уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрч байгаа мэт боловч нөгөө талаас хүүхдэд гарах эрсдэлийг өөрөөсөө зайлуулж байна. Сургаар уяачид хаврын уралдаан болно гэсэн ойлголтоор догдолж хүлээж авч байх шиг байна. Үүнд уяачдын холбоо маш анхааралтай хандах хэрэгтэй. Дүнжингаравын уралдааны дараа нийгэм тэр чигээрээ эсрэг хандлагатай болж байсан. Хэрэв бид 3-р сарын 01-нээс морь уралдуулна гэж хөөрцөглөвөл нүд рүүгээ хуруугаа хийнэ гэдэг шиг юм болно. ЗГ-аас гаргасан шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ маш болгоомжтой авч үзэх шаардлагатай болж байна.
Уяачид хүүхдийн эрх хамгаалах тогтолцооны нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөр. Дээр нь хууль тогтоогчдод хэлэхэд санамсар болгоомжгүйгээр хүүхэд унагачихсан гэдэг зүйлээр шүүх асуудлыг шийдэж байгаа. Толгойн хамгаалалтыг заавал өмсүүлэх ёстой гэдгийг Эрүүгийн хуулийг чангаруулж байж ойлгуулна шүү, хууль тогтоогчдоо. Хүүхэд толгойн хамгаалалтгүй яваад нас барсан бол энэ санамсар болгоомжгүй явдал биш. Хүүхэд гэдэг чинь хүүхэд" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!