Өнгөрсөн мягмар гарагт "Төгрөг нуурын орд"-ын лиценз эзэмшигч Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн мэдээлэл хийж, АТГ-т хандаж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр "Янз бүрийн утаснаас мессежээр дарамтууд ирж байгаа. Тиймээс би АТГ-аас хуулийн хамгаалалт хүсэж байна" гэсэн байдаг.
Тэгвэл өчигдөр "NTV" телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би хэн нэгэн хүний нэр хэлээд, ямар нэг байдлаар хувь авъя, мөнгө авъя, шалгаад өгөөч гэж АТГ-т хандаагүй. Янз бүрийн хүмүүс мессеж бичиж, залгаад байна. Юмыг яаж мэдэх вэ, намайг хамгаалалтад аваарай гэж хандсан. Өнөөдрийг хүртэл намайг хамгаалалтад аваагүй. Заавал гомдол гаргаад, тэр нь шүүх, прокурорт шилжиж байж хамгаалдаг юм байна" гэлээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!