Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Алхаж байснаа гэнэт нусаа нийхээ больцгооё. Салфетик, 00-н цаас хэрэглэж сурцгаая

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 43 секунд

Улаанбаатар хот 385 жилийн түүхтэй ч хотынхон өнөөдрийг хүртэл суурин амьдралд дасаагүй л байна. Хүн амын тоогоор метрополис хотын хэмжээнд хүрсэн ч нийтээрээ хаа таарсан газраа хогоо чулуудаж, нус цэр, шүлсээ хаядаг хэвээрээ л байна. Хотын гудамжаар алхаж явахад нэлийсэн ой гутам нус цэртэй алхам тутамдаа таардаг. Автобусны буудал, албан байгууллагын үүд, төв талбай, гудамжинд дотор арзганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийж, тамхиныхаа ишийг хаа сайгүй хаях хүмүүс цөөнгүй.

Угтаа бол метро хотод амьдарч байгаа л хүний биеэ авч явах соёл ухамсраас эхэлнэ. Ядахдаа л биедээ хуурай нойтон салфетка, үгүй юмаа гэхэд нойлын цаас, жижиг алчууртай явах нь соёл юм. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу гэлтгүй нус цэрээ хаа хамаагүй газраа хаяж, үүнийгээ ичихгүй "салфетка байхгүй" гэх үгээр зөвтгөж байгаа нь даан ч бүдүүлэг.

“Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог байхгүй юу” гэгчээр тав алхахгүй ТҮЦ, GS-25, CU сүлжээ дэлгүүрт салфетка савангийн мөнгө ч хүрэхгүй үнэтэй л байгаа. Иймээс бусдын өмнөөс амьдарч байгаа юм шиг хандлагаа засъя.

Бусдын хувиа хичээсэн, хэнэггүй бүдүүлэг зангаас болж нийтээрээ хордож агаар дуслын замын элдэв нян бактери, өвчлөлөөс салдаггүй болохыг анзаарч байсан уу. Энэ нь таны, миний эрүүл мэнд, санхүү амьдрах орчинд хүртэл ГАЙ тарьж байгааг нэг удаа бодож үзээрэй.

Хүн өдөрт 1.5 литр шүлс ялгаруулдаг бөгөөд нэг мл шүлсэнд нэг саяас дээш нян агуулагддаг. Газарт нулимсан цэр, нус, шүлснээс улбаалж ханиад томуу, сүрьеэ зэрэг халдварт өвчин тархах үндэс болсоор байгааг эмч мэргэжилтнүүд сануулсаар.

Хэрэв сүрьеэтэй хүн шүлсээ хаяад өнгөрөхөд хэн нэгэнд халдах магадлал 95 хувь гэнэ. Ингээд бодвол хажуугаар зөрж яваа хэн ч сүрьетэй гэдгийг та бид мэдэхгүй.

Гэтэл шүлс, нус цэрээ хаяснаас нь болж бид өнөөдөр насан туршдаа эмийн хамааралтай, санхүүгээрээ хохирч болзошгүй нь. Угтаа бол хувь хүний биеэ авч яваа байдал, ухамсрын л асуудал байхад шүлс, нус цэрээ хаяхад нь торгохоор хуульчилсан ч хэрэгжилт хангалтгүй л байна. Иймээс ханиад томууны улиралд өөрийгөө болон бусдыг хүндэлж биедээ хуурай салфетка, алчууртай явъя. Харин бусдыг үл тоож алхаж явахдаа ой гуттал шүлс, нус цэрээ хаяж байгаа нэгнийг харсан ч хараагүй юм шиг нүдэн балай чихэн дүлий өнгөрөх биш ХАТУУ ШААРДЛАГА тавья.

Сануулахад, хүмүүс нус, цэр шүлсээ гудамж, талбайд хаяхгүй цэвэрхэн амьдарч болдгийг цар тахлын үед бидэнд харуулсан. Энэ жишгээр магадгүй таны нэг зөв үйлдэл, шаардлага эргэн тойрны хүмүүстээ нөлөөлдөг юм шүү.

З.Төмөртөмөө: Д.Энхтүвшин ПОПОРЧ байна. Ах нар оруулсан буруу хүнээ эргүүлээд татчих. Н.Учрал энэ хоёрыг БҮҮ ХАРЬЦУУЛ
З.Төмөртөмөө: Д.Энхтүвшин ПОПОРЧ байна. Ах нар оруулсан буруу хүнээ эргүүлээд татчих. Н.Учрал энэ хоёрыг БҮҮ ХАРЬЦУУЛ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.