Зодооны талаар Б.Найдалаа, П.Наранбаяр нар зөрүүтэй мэдээлэл өгсөн учраас Ёс зүй, дэгийн байнгын хорооноос тайлбар ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдөр хуралдав. Энэ үеэр Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "УИХ-ын гишүүн Б.Найдалаа, П.Наранбаяр гишүүнд гар хүрсэн, янз бүрийн асуудлууд өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ талаар өөрсдөө зөрүүтэй мэдээлэл өгсөн учраас байнгын хорооноос дөрөвдүгээр сарын 7-нд тайлбар ирүүлэх тухай албан бичгийг хоёуланд нь хүргүүлсэн. 15-ны дотор хариу ирүүлэх ёстой. Тайлбарыг ирэхээр гишүүдэд танилцуулна. Өнөөдөр ямар ч үзэл бодол зөрж болно. Гэхдээ ухамсарт хүн бол учир зүйгээ хэл, амаараа олох ёстой. Үзэл бодол зөрлөө гээд бусдын биед халдаж болохгүй. Гэтэл "Харилцан зодолдсон бол зодоон болдог, би зүгээр, энэ зодоон биш" гэх мэт буруу зөрүү зүйлс ярьж болохгүй. Тэр тусмаа УИХ, ЗГ-ын гишүүд" гэдгийг онцлов.

Боловсролын сайд П.Наранбаярын зүгээс "Энэ бол санамсаргүй зүйл болсон. Бид зодолдоогүй" гэх тайлбарыг өгсөн бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Маш санамсаргүй байдлаар П.Наранбаяр сайдын хөмсөг гэмтсэн. П.Наранбаяр сайдыг би цохиогүй. Бид хоёр зодолддог хүмүүс биш" гэсэн юм.

ШҮҮХ: Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарт 3 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хаслаа
ШҮҮХ: Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарт 3 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хаслаа
 
Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 130 орчим айлын гэр нурж, 230 гаруй хашаа унажээ
Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 130 орчим айлын гэр нурж, 230 гаруй хашаа унажээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!