Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарахгүй бол нэгнээ хайрлаж, энэрч мэддэггүй ХАРГИС үе бий болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Хүүхдээ эрдэм номтой, боловсролтой хүн болгох нь чухал ч зөв хүн байх, гэр бүлээс авсан хүмүүжил хамгаас илүү чухал болжээ. Хүмүүжил сайтай хүн бол жинхэнэ боловсролтой хүн юм. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд бие биеэ дээрэлхэх, үг хэлээр доромжлох, гар хүрч буй бичлэгүүд сошиал орчинд ихээр цацагдаж, үртэй хүн болгоны сэтгэлийг эмзэглүүлж байна. Нэгнээ дээрэлхэж зодох нь хэвийн зүйл мэт болжээ. Энэ асуудлын цаана эцэг эхчүүдийн нөлөөлөл, гэр бүлээсээ харсан, авсан хүмүүжил нь харагдана.

Араатанлаг хүн гэж хүнийг хайрлаж энэрэх, өрөвдөж санаа зовних, хүн гэж үзэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй хүн ёсны мэдрэмж, хүнлэг нинжин, өрөвч зөөлөн сэтгэлгүй хүнийг хэлнэ. Золбиншин зэрлэгших гэдэг хүн биш араатан, адгуус, нийгмийнх биш байгалийнх, нийгмийн үнэ цэнэтэй хүн биш нийгмийн хог шаар болж буй үйл явц юм. Тун харамсалтай.

Зүй нь бол зэрлэг байгальд бол хүн гэгч зэрлэгшдэг, харин хүний нийгэмд бол нийгэмшиж, нийгмийн "Хүн" болж төлөвших учиртай байдаг. Гэтэл энэ өгөгдөл урвуу явагдаж, хүний нийгэмд оршин амьдарч буй атлаа золбиншин зэрлэгших болжээ.

Анхнаасаа "Асуудалтай хүүхэд гэж байхгүй, харин эрүүл орчин шаардлагатай хүүхэд бий” гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Хүнд гар хүрэх нь асуудлыг хэзээ ч шийдэхгүй. Эсрэгээрээ ирээдүйгээ баллах, шоронд орох, хүний амь нас эд хөрөнгө, эрүүл мэндэд ноцтой халдаж буй хэрэг юм. Нэг нь шоронд нэг нь шороонд гэдэг нь харамсалтай нь хатуу үнэн юм.

С.Марта

АТҮТ: Хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж зорчихыг анхааруулж байна
АТҮТ: Хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж зорчихыг анхааруулж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.