Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕГ: НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сардаа багтаж иргэдийн дансанд шилжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Буцаан олголтыг улирал тутам олгодог бөгөөд 1, 4, 7, 10 дугаар сарын 25-31 хооронд иргэдийн дансанд ордог юм. Тодруулбал,

  • 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгодог.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм.

Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж. Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой юм.

УБЦТС: Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлах тул хүлээцтэй хандахыг хүсье
УБЦТС: Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлах тул хүлээцтэй хандахыг хүсье
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.