Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭТТ: Энэ долоо хоногт 36.93 сая ам.долларын үнэ бүхий 396.8 мянган тонн нүүрс арилжлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 08 дугаар сарын 10–14-ний өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 6 удаагийн амжилттай арилжаагаар 396.8 мянган тонн нүүрсийг нийт 36.93 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Үүнд:

Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонн 9.12 сая ам.доллароор үнэ 17.8 хувиар өсөв.

Эрчим хүчний нүүрс – 128.0 мянган тонн 7.48 сая ам.доллароор арилжаалав

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонн, 4.44 сая ам.доллароор үнэ 8.9 хувиар өсөв

Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонн 9.18 сая ам.доллароор арилжаалж үнэ 18.6 хувиар өсөв

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонн 4.52 сая ам.доллароор арилжаалж үнэ10.8 хувиар өсөв

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонн 2.19 сая ам.доллароор арилжаалж үнэ 21.3 хувиар өсөв

2026 оны 08 сарын 14-ний өдрийн байдлаар 212 удаагийн арилжаагаар 1.18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 13.11 сая тонн нүүрс арилжлаа

Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна
Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна
 
О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр
О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.