Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмарт газар хөдлөлтийн улмаас 1644 хүн амиа алдав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Мьянмарт хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний 1644-д хүрсэн бол 3408 хүн бэртэж гэмтсэн болохыг тус улсын эрх баригчид мэдээлжээ. Энэ сарын 28-ны Баасан гарагт болсон 6,4-7,7 баллын хүчтэй газар хөдлөлтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хүргэж байгаа юм. Яамнаас, тус улсад бэртэж, гэмтсэн, эсхүл найз, нөхөд, хамаатан садан, гэр бүлийн гишүүн нь холбоо тасарсан, холбогдох боломжгүй болсон тохиолдолд мэдээллийг Мьянмар дахь Монгол Улсын Элчин сайдын яамны +66 061-026-9692, +66 082-003-8683 шуурхай утсаар яаралтай мэдээлнэ үү гэжээ.

Мьянмарын засгийн эрхийг барьж буй цэргийн хунтын удирдлага томоохон байгалийн гамшгийн үед гадаадаас тусламж хүсдэггүй байсан бол энэ удаад дэлхийн хамтын нийгэмлэгт хандан тусламж үзүүлэхийг уриалжээ. Европын Холбоо, Хятад, Орос, АНУ, Өмнөд Солонгос улсууд Мьянмарт туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Эмэгтэй баг Филиппинд 15:19 харьцаатайгаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ
Эмэгтэй баг Филиппинд 15:19 харьцаатайгаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ
 
Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.