Дэлхийн алдарт брендүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох Gucci брендийн тухай баримтуудыг хүргэж байна.
Зургийн тайлбар: 1921 онд Италийн Флоренц хотод үүсгэн байгуулагдсан "Gucci" брендийн анхны дэлгүүр
1. Гуччио Гуччи анх 1921 онд өөрийн нэрийн Gucci загварын ордноо Италийн Флоренц хотод үүсгэн байгуулжээ.
2. Алдарт ‘GG’ лого Гуччио Гуччи нэрийн товчлол бөгөөд 1960 онд түүний дурсгалд зориулж бүтээгдсэн байдаг. Гуччио Гуччи нь 1953 онд 72 насандаа таалал төгссөн.
3. Gucci брэнд анх зөвхөн арьсан гар цүнх гар тээш үйлдвэрлэдэг байсан нь одоо ч алдартай хэвээрээ. Анхны бүтээгдэхүүнүүд дунд эмээл болон салдаг арьсан цүнх байжээ.
4. Гуччи Лондонгийн ‘Savoy’ зочид буудалд лифтний оператачнаар ажиллаж байх үедээ Уинстон Черчилл, Мэрилин Монро зэрэг алдартнуудтай их таардаг байсан бөгөөд тэдний загварлаг хувцаслалт түүнд өөрийн брэндийг нээх гол урам зориг болж өгсөн байна.
Зургийн тайлбар: "Gucci" брендийг үүсгэн байгуулагч Гуччио Гуччи
5. Алдарт реппер 2 Chainz нэг удаа: “Хэрвээ намайг үхвэл Gucci-ийн дэлгүүр дотор оршуулаарай” хэмээн захиж байжээ.
6. 1940 өөд оны үед Итали улс фашист дэглэмт дарангуйлагч Бенито Муссолини мэдэлд байсан. Энэ үед цэвэр арьсан материал олох маш хэцүү байсан бөгөөд Gucci ихэнх бүтээгдэхүүнээ торгоор хийдэг байсан.
7. 1980 аад онд Гуччи гэр бүлийн тухай нэгэн дуулиан дэгдсэнээс болж дампуурлын ирмэгт ирж байсан удаатай. Үүний дараагаар 1994 онд цоо шинэ өөрчлөлт авчрахын тулд Том Фордыг бүтээлч захирлаар томилж байжээ.
Зургийн тайлбар: 1998 онд $3,134оор үнэлэгдэж дэлхийн хамгийн үнэтэй жинсэн өмдөөр тодорсон "Genius Jeans"
8. Gucci брэндийн ‘Genius Jeans’ 1998 онд $3,134оор үнэлэгдэж дэлхийн хамгийн үнэтэй жинсэн өмд болж геннисийн номонд бичигдэж байсан.
9. 2005 онд Gucci брэнд UNICEF-д гишүүнээр элссэн бөгөөд нийт орлогынхоо тодорхой хувийг ядуу буурай орны хүүхдүүдийн цэвэр усны хэрэглээ болон боловсролыг дээшлүүлэхэд хандивлаж иржээ.
10. 2006 онд Том Форд өөрийн брэндийг нээхээр гарснаас хойш Фрида Жаннини түүний албан тушаалыг 2015 он хүртэл хашсан бөгөөд 2015 оноос өнөөдрийг хүртэл алдарт загвар зохион бүтээгч Алессандро Микеле Gucci-ийн бүтээлч захирлаар ажиллаж байна. Түүнчлэн 2011 онд тус компани 90 жилийн ойгоо тэмдэглэхээр Флоренц хотноо 14-р зууны Палаззо делла Мерканзиагийн барилга дотор Gucci музейг албан ёсоор нээжээ.
Зургийн тайлбар: "Gucci" брендийн нэгэн шоуны үеэр танилцуулсан гайхалтай шийдэл
Бэлтгэсэн: С.Хонгорзул