Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлдээ хаягдсан охин VOGUE сэтгүүлийн модел болсон түүх

Ангилал
Дэлхий дахинд Social pop
Огноо
Унших
3 минут 16 секунд

Альбинизм өвчтэй Шюелиг нялх байхад эцэг эх нь асрамжийн газрын гадаа орхижээ. Хятадад энэ өвчнийг зарим хүмүүс хараал гэж үздэг байна.

Ховорхон тохиолддог генетикийн эмгэг нь хүнийг пигментийн дутагдалд орууддаг тул Шюелигийн арьс, үс нь маш цайвар өнгөтэй, нарны гэрэлд хэт мэдрэмтгий болдог аж.

 

Гэхдээ энэхүү өвөрмөц дүр төрх нь Шюелиг загвар өмсөгчийн карьерт хөтөлжээ. Өдгөө 16 настай тэрбээр Vogue сэтгүүлийн хуудсыг чимж, шилдэг дизайнеруудад зориулсан кампанит ажлуудыг хийдэг байна.

"Асрамжийн газрын ажилтнууд намайг Шюэ Ли гэж нэрлэв. Шюэ гэдэг нь цас, Ли бол үзэсгэлэнтэй гэсэн үг юм. Би гурван настайдаа үрчлүүлж ээж, эгчийн хамт Нидерландад амьдарч эхэлсэн.

Намайг Хятадад төрөх үед төрөөс гэр бүлд зориулсан нэг хүүхдийн бодлогыг хэрэгжүүлж байсан. Хэрэв та альбинизмтай хүүхэдтэй бол та туйлын азгүй байсан үе юм. Зарим хүүхдүүд над шиг хаягдсан, зарим нь түгжигдсэн эсвэл үсээ хараар будаж байж олон нийтийн харилцаанд ордог байсан.

Би төрсөн эцэг эхийнхээ талаар юу ч мэддэггүй тул миний төрсөн өдөр хэзээ болохыг мэддэггүй. Гэхдээ жилийн өмнөхөн би өөрийн насныхаа талаар илүү нарийвчлалтай ойлголттой болохын тулд рентген зураг авахуулахад, эмч нар 15 настай байна гэж тогтоосон.

Би 11 настай байхдаа санамсаргүй байдлаар загварын ертөнцөд анх хөл тавьсан. Ээж маань Хонконгоос гаралтай дизайнертай холбоо барьсан юм. Түүний хүүгийн уруул нь сэтэрхий бөгөөд түүнд маш гоёмсог хувцас хийх санаанаас энэ бүхэн эхэлсэн түүхтэй. Тэр намайг Хонгконг дахь түүний загварын шоунд нэгдэхийг хүсэж байгаа эсэхийг асуусан. Энэ бол миний амьдралын хамгийн чухал мөчүүдийн нэг байсан юм. 

Үүний дараа намайг хэд хэдэн зураг авалтад урьсан бөгөөд тэдний нэг нь Брок Элбанкийн Лондон дахь студид зориулагдсан зураг байв. Тэр миний зургийг инстаграм дээрээ нийтэлсэн бөгөөд Брокийн дарсан зургуудын нэг нь 2019 оны зургаан сард VOGUE ITALIA сэтгүүл дээр гарсан байсан. Тухайн үед би энэ сэтгүүлийн талаар төдийлөн сайн мэддэггүй байсан болохоор миний эргэн тойрны хүмүүс тэгтлээ баярлаад байгааг ойлгохгүй байсан.

Сүүлийн үед бусдаас өвөрмөц төрхтэй болон хөгжлийн бэрхшээлтэй моделиудыг олон нийт сонирхох болсон. Гэхдээ энэ үзэгдэл хэвийн болж хэвшээгүй л байна. Надтай адил альбинизмтэй загвар өмсөгчдийг ихэвчлэн сахиусан тэнгэр эсвэл хий үзэгдлийн дүрээр ажиллуулахыг хүсдэг нь намайг эмзэглүүлдэг. Ялангуяа Танзани, Малави зэрэг оронд альбинизмтай хүүхдүүдийн амь нас хүртэл эрсдэлтэй байдаг" хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Японоос шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн яс олджээ
Японоос шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн яс олджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.