Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

1988 оноос эхтэй Монголын хувцас загварын тэргүүн дээд "Гоёл" наадмын оны шилдгүүдийг шалгаруулах Гала тоглолт маргааш ShangriLa зочид буудалд болно. Тус наадам өчигдөр эхэлсэн бөгөөд хувцас загварыг тайзнаа танилцуулах арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжилж буй юм.

Харин маргааш буюу наадмын сүүлийн өдөр,

  • ГРАН-ПРИ Дизайнер
  • ТОП Модель
  • Шилдэг Дизайнер
  • Шилдэг Залуу Дизайнер
  • Наадмын тусгай шагналт Дизайнер
  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч
  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч
  • Шилдэг Фото Модель
  • Шилдэг Загвар зохион бүтээх Товчоо
  • Шилдэг Нүүр будагч
  • Шилдэг Үс засалч
  • Ивээн тэтгэгчийн тусгай шагналуудыг гардуулах юм.

Хамгийн анх 2001 онд “Топ модель” гэх өргөмжлөл хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл, мөн Азийн топ Д.Болормаа нар анхдагч болж байв. Тэгвэл топ тодроогүй цор ганц наадам нь “Гоёл-2016” юм. Харин өнгөрсөн жилийн отгон топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир тодорсон билээ.

Нэг өрх сард 7403 төгрөгийг цай, кофенд зарцуулж байна
Нэг өрх сард 7403 төгрөгийг цай, кофенд зарцуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!