Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“5-11 настнуудад вакциныг 10 мг-аар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 0 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас омикроны шинэ хувилбар, вакцинжуулалт зэргийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр вакцинжуулалттай холбоотой дараар мэдээллийг өглөө. Тэрбээр "5-11 настнуудын вакцины асуудлыг ЭМЯ удаан хугацаанд судалсан. Хүүхдийн вакциныг хийхэд хэд хэдэн шалгуур тавьдаг. 5-11 насны хүүхдүүд Омикроны BA.4, BA.5 хувилбарын давлагааны үед хүндрэл, шинж тэмдэг, нас баралтын эрсдэл нэмэгдэж байгаа учраас вакцинжуулах шийдвэр гаргасан.

"Файзер" компаниас нэг сая хүүхдийн тунг авах боломж бүрдсэн. Үүнээс 300 мянган тун ирсэн байгаа.

5-11 настнуудад 10 мг-аар буюу том хүний тунгийн 1/3-ээр 21 хоногийн зайтайгаар хоёр удаа хийнэ. Сайн дурын үндсэн дээр хийх юм" гэв.

ЭМЯ: Омикроны BA.4, BA.5 хувилбар энэ сарын сүүл гэхэд нийт халдварын 80-90 хувийг эзэлнэ
ЭМЯ: Омикроны BA.4, BA.5 хувилбар энэ сарын сүүл гэхэд нийт халдварын 80-90 хувийг эзэлнэ
 
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.