Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр BA.1, BA.2 хувилбарын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Эл хувилбар дээр хоёр мутаци бүртгэгдсэн. Энэхүү мутаци нь эсэд бэхлэгдэх, эсэд нэвтрэх чадварыг эрс нэмэгдүүлсэн. Энэ нөхцөл байдал нь вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эсийн вирусийг хурдан таньж, идэвхжиж, халдварласан эсүүдийг устгах мөн дархлааны уургуудад нийлэгжүүлэх нөхцөл байдалд нөлөөлж байгаа. Вакцинд хамрагдсан хүмүүст энэ тал дээр давуу тал бий. харин вакцинд хамрагдаагүй хүмүүст эрсдэл бий. Тиймээс хүүхэд, ахмад настнууд хүндрэх эрсдэл бий.
Толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдгээр эхэлж байгаа. Тасралтгүй ханиасантай холбоотойгоор цустай цэрээр ханиах шинж тэмдэг голлож байна. Хүүхдүүдэд шинж тэмдэг тод харагдаж байгаа. Эхний гурав хоногт халуурч, ханиалгаж байна. Мөн хэвлийгээр өвдөх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч байгаа" гэв.