Нийт 431 халдвар бүртгэгдэж, дотоодын халдвар 21 болоод байгаа КОВИД-19-ын нөхцөл байдалтай холбоотой баримтыг танд визуаль хэлбэрээр хүргэж байна. Францын иргэн анх Ковид-19-өөр өвчилснөөс хойш Монгол Улсад нийт зөөвөрлөгдсөн тохиолдол дараах байдлаар бүртгэгдэжээ.
Нийт халдварын 55 хувийг ОХУ-аас зөөвөрлөгдсөн тохиолдол эзэлж байгаа юм. Ковид-19 халдварлах чадвараар бусад вирусээс эрс өндөр бөгөөд хөл хорио тогтоосон улсад хоногт 1.05-1.10 хувь, хөл хорио тогтоогоогүй улсад 1.15-1.25 хувийн хурдтай тархсан байна. Хэдийгээр 1.25 болон 1.10-ийн хооронд маш бага зөрүү байгаа мэт харагдавч энэ нь урт хугацаанд маш хол зөрүүг үүсгэдэг байна. Тухайлбал БНХАУ 6 сарын дотор тархалтын хурдын 1.15-аас 1.05 хувь болгож сааруулснаар 90 мянга орчим болоход хяналтаа бүрэн гартаа авсан бол АНУ эсрэгээрээ 1.25 хувийн өсөлттэй явсаар 11.1 саяд хүрээд байна. Энэхүү тооцооллоор Монгол Улс хөл хорионы дэглэмээ чанд сахиж чадвал халдварыг 53 дээр хязгаарлаж өсөлтийг 1 болгосноор 15 хоногийн дотор хяналтаа тогтоох боломжтой, харин хөл хорионы дэглэмээ барихгүй бол халдвар энэ хугацаанд 200 давж цаашид арифметик өсөлтөөр өсөх магадлалтай байна. Кейс-1: хөл хорио тогтоосон үед өсөлтийн магадлал, кейс-2: хөл хориогүй үеийн өсөлтийн магадлал.
Амны хаалт зүүсэн улсад амны хаалт хэрэглээгүй улсуудаас харилцан адилгүйгээр 4- 30 дахин халдвар бага тарсан байна. Тиймээс стандартын амны маскыг эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөөний дагуу тогтмол зөв хэрэглэх хэрэгтэй юм.
Ковид 19-ын халдвар нь амьсгалын замын хам шинж тэмдэгээр илэрч богино хугацаанд бөөрний дутагдал, уушгины хатгалгаа болон хүндэрч байгаа тохиолдол маш түгээмэл байна. Иймд та эдгээр шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж зөвлөгөө авах, эмч иртэл өөрийгөө тусгаарлах шаардлагатай юм.
Ковид 19 цар тахлын хүрээг хязгаарлаж халдварыг зогсоохын тулд нийт 18600 орчим төрийн албан хаагчид байнгын бэлэн байдалд үүнээс 5000 албан хаагч 24 цагаар ажиллаж байна. Иймд тэдний хөдөлмөрийг хүндэлж хамтдаа хөл хорионы дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй.