О.Одбаяр хүүгийн өмгөөлөгч М.Хандармаа: Хүүг улс төрийн зорилгоор ашиглах гээд байна. Дарамтлахаа боль

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд 6-51 хүртэлх насны 6 хүн амиа алджээ. Энэ мэдээлэл гарснаас хойш том хүү О.Одбаяр энэ сарын 6-нд хэвлэл мэдээлэлд хандаж, хайртай хүмүүсээ харамсалтайгаар алдаад байгаа тухайгаа ярьсан. Монголын хуульчдын холбоо О.Одбаярт хуульзүйн тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлэхээр болсон талаар өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл өмгөөлөгч М.Хандармаа О.Одбаяр хүүд хуулийн зөвлөгөө өгөхөөр болжээ. Өмгөөлөгч М.Хандармаа "О.Одбаярын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарч байна. Ар гэр рүү нь ч дайрч байна. Дээр нь улс төрийн зорилгоор ашиглах гээд байна. О.Одбаяр хэвлэлд мэдээлэл өгөхдөө маш их сандарч буруу зөрүү ярьсан зүйлс байгаа. Хоёрдугаарт, янз янзын байдлаар дарамтлахаа боль. Хүү сэтгэлзүйн хүнд байдалд байна. Энд тэндээс байнга утасдаж байна.

Гэрийнх нь гадаа машинаар отож, гэр рүү нь дайрч орж ирээд бичлэг хийсэн байна. Сэтгүүлч нар ёс зүйтэй баймаар байна. Хүүгийн асуудлыг бусад зорилгоор ашигламааргүй байна" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлж, албаныханд өндөржүүлж ажиллахыг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлж, албаныханд өндөржүүлж ажиллахыг үүрэгдлээ
 
Таксины жолооч үйлчлүүлэгч эрэгтэйн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөгийг өөр рүүгээ  шилжүүлжээ
Таксины жолооч үйлчлүүлэгч эрэгтэйн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөгийг өөр рүүгээ шилжүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!