Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлж, албаныханд өндөржүүлж ажиллахыг үүрэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын V хуралдаан болж байна.

Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлээд Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхаарууллаа.

Өнөөдрийн хурлаар өмнөх хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшуулал олгох журмын төсөл, ариутгах татуургын “Туул-1” коллектор, Лаг боловсруулах үйлдвэрийн асуудал, Нийслэлийн авто замын сүлжээний l тойрог замын ажлыг санхүүжүүлэх боломжит хувилбаруудын талаар хэлэлцэж байна.

Б.Энхбаяр: Ард түмний өмч гэх улс төрийн лоозонтой, бүрэн авлигажсан байдлыг хуулийн реформоор цэгцэлнэ. Уг реформ дээр маш их амбицтай байгаа. Чадна гэдэгтээ ч итгэлтэй байна
Б.Энхбаяр: Ард түмний өмч гэх улс төрийн лоозонтой, бүрэн авлигажсан байдлыг хуулийн реформоор цэгцэлнэ. Уг реформ дээр маш их амбицтай байгаа. Чадна гэдэгтээ ч итгэлтэй байна
 
Таксины жолооч үйлчлүүлэгч эрэгтэйн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөгийг өөр рүүгээ  шилжүүлжээ
Таксины жолооч үйлчлүүлэгч эрэгтэйн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөгийг өөр рүүгээ шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!