Г.Дамдинням: “Бэртэгчин“ гэж нэр уг нь ардчиллыг “хямдруулж“ хөнжил хэсэж амь зууж яваа танай АН-н даргад жигтэйхэн зохих нэр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа өчигдөр мэдээлсэн. Энэ үеэр "Өөрсдөө үйлдэл хийхгүй, "АН-ыг Засгаас гарчихаач ээ" гээд дундаас ашиг хонжоо харж байгаа Ардын намын залуучуудад хандаж хэлэхэд ийм хүмүүсийг БЭРТЭГЧИН гэдэг юм" гэж хариу тайлбар хийсэн юм. Учир нь үүнээс өмнө УИХ-ын гишүүн Г.Дамдинням "АН ер нь өөрсдөө ЗГ-ын бүрэлдэхүүнээс гарчихмаар байгаа юм. Тэгээд шаардлагаа тавиад явах хэрэгтэй" гэсэн юм.

Ч.Лодойсамбуугийн хэлсэн үгний хариуд УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Өөрийн толгой дээрх "өлөн буг"-г харахгүй хүний толгой дээрх өвсийг шоолох гэж Монгол зүйр үг санаанд орж байна. Хаяг андуурч яваа "Бэртэгчин" гэж нэр уг нь Монголын ардчиллыг "хямдруулж" хөнжил хэсэж амь зууж яваа танай АН-н даргад жигтэйхэн зохих нэр байна. Түүндээ хэл наад үгээ Засагт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтарч сайн, муугаа цуг үүр. Үгүй бол халуун хөнжлөөсөө гарч сөрөг хүчнээ хийнэ үү дээ та хэд минь" гэж жиргэжээ.

Ж.Баярмаа: Эмгэнэлт нүцгэн үнэний хажуугаар нүдээ анин дуугүй өнгөрч чадахгүй. ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа
Ж.Баярмаа: Эмгэнэлт нүцгэн үнэний хажуугаар нүдээ анин дуугүй өнгөрч чадахгүй. ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа
 
О.Одбаяр хүүгийн өмгөөлөгч М.Хандармаа:  Хүүг улс төрийн зорилгоор ашиглах гээд байна. Дарамтлахаа болио
О.Одбаяр хүүгийн өмгөөлөгч М.Хандармаа: Хүүг улс төрийн зорилгоор ашиглах гээд байна. Дарамтлахаа болио
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!