УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр /2024.02.07/ мэдээлэл хийж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал боловсруулснаа мэдэгдсэн билээ. Тэрбээр 32 болон түүнээс дээш гишүүний гарын үсэг цуглуулсан тохиолдолд уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаа "Өөрөө нэрээ зарлаад шалтгаанаа хэлчихье ээ. Гадны захиалгатай юм шиг сонин үг хэлээр Ерөнхий сайдыг огцруулъя гэж өдөр холбогдлоо. "Эцсийн зорилго чинь юу юм бэ" гэж асуухад хариулт байгаагүй. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд ярихаас илүүтэй хувийн гомдол яриад байх шиг байх юм. Хэро Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй.
Бид нэг парламентад хамтарч ажиллаад явна. Санал зөрөх ч үе байна, нийлэх ч үе байна. Утааны шийдэл биш хувийн улс төр хийж байгаа учир энэ удаа санал зөрлөө.
Харин УИХ дээрх утааны сонсголоор яригдсан зүйлс дээр хариуцлага тооцохыг хамт шаардацгаая Ч.Лодойсамбуу гишүүн ээ. Сая Ж.Чинбүрэн гишүүний ахалсан сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”, утааны мэдрэгчгүй байгаа 50.000 айл гэх мэт зүйл дээрээ анхаарцгаая.
Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн та газар дээрх нөхцөлтэй сайтар танилцаж ядаж яндан пийшингээ хараад асуудлаа зөв оношлоорой. Тэгж байж л шийдлээ зөв гаргана шүү дээ, ангийн анд аа.
Дахин ийм эмгэнэлт зүйл хэзээ ч бүү болоосой. Улс төржилт хэзээ ч шийдэл биш шүү" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!