Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны сонгуулийн үеэр гадаадын компаниас хандив авсан бөгөөд тухайн хандивыг буцаагаагүй буюу хууль зөрчсөн асуудалд холбогдоод буй.

Шүүхийн байгууллагаас өгсөн мэдээллээр, Э.Болормаа нь мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх бөгөөд прокурорын байгууллагаас түүнийг албадан ирүүлэх хүсэлтийг өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу өнөөдөр /11.20/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд, энэ сарын 28-нд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Болормаагаас өөрөөс нь тодруулахад "Надад ямар нэг мэдэээлэл ирээгүй. Би гадаадад томилолттой явж байна" гэх тайлбарыг өглөө.

П.Ганзориг: ХҮН намын зөвлөл УИХ-ын даргад Н.Учралыг дэмжих нь зөв гэх байр суурин дээр нэгдсэн
П.Ганзориг: ХҮН намын зөвлөл УИХ-ын даргад Н.Учралыг дэмжих нь зөв гэх байр суурин дээр нэгдсэн
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.