АНУ-ын Лос Анжелес хотод оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах мэдэгдлийг гаргажээ. Эл мэдэгдэлд:

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын орчимд гараад буй гал түймрийн улмаас олон айлын орон сууц өртөж, сүүлийн байдлаар 5 хүн нас барж, 150 мянга орчим хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлээд байна.

Иймд иргэн Та бүхэн гал түймрийн аюултай бүст зорчихгүй байх, тухайн бүс нутагт оршин суугаа бол орон нутгийн онцгой байдлын албанаас гаргаж буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсье.

Монгол Улсаас АНУ-д суугаа дараах ДТГ-уудын шуурхай утас 24 цагийн турш нээлттэй байх тул Та бүхэн шуурхай асуудлаар доорх утсаар холбогдоно уу

Вашингтон хотод суугаа ЭСЯ-ны утас: 202-374-6274,

цахим шуудан: [email protected]

Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын утас: 415-858-9524,

цахим шуудан: [email protected]

Чикаго хотод суугаа КГ-ын утас: 224-464-2214,

цахим шуудан: [email protected]

2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин нэмэгдэнэ
2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин нэмэгдэнэ
 
Инфляци 9 хувьд хүрлээ
Инфляци 9 хувьд хүрлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!