АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө 10 хоногоор хойшлуулсан шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийг Ираны Засгийн газрын хүсэлтээр гаргасан гэж Д.Трамп мэдэгдсэн байна.
Мөн уг мэдэгдэлд хоёр улсын хооронд хийж байгаа хэлэлцээр урагшилж байгаа талаар дурджээ.
Иран Ормузын хоолойг нээхгүй бол тус улсын эрчим хүчний гол цэгүүдэд цохилт өгөх талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн. Уг мэдэгдлийн хариуд Ираны тал хариу арга хэмжээ авах талаар хэлж байсан. Харин удалгүй Д.Трамп Ирантай хэлэлцээ хийхийн тулд тус цохилтыг 5 хоногоор хойшлуулж байгаагаа хэлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!