Энэ оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног /2024.12.30- 2025.01.03/-т ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна.
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна” хэмээн тусгасны дагуу Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаал гарсан.
Цахим сургалтын үеийн эцэг эхийн үүрэг
- Суралцагчийн цагийн хуваарийг зохицуулахад туслах
- Хүүхдийнхээ өдөр тутмын хичээл, даалгаварт зориулах цагийг тодорхойлж, хэт их ачаалал үүсгэхгүй байхад анхаарах.
- Хичээллэх орчныг дуу чимээ багатай, төвлөрөх боломжтой байдлаар бүрдүүлэх.
- Цахим сургалтын материалтай ажиллахад дэмжлэг үзүүлэх
- Багшийн цахим платформд байршуулахаар өгсөн эх сурвалжуудыг судлахад хүүхдээ дэмжих.
- Хичээлийн материал, тэмдэглэлд дутуу зүйлс байвал сануулж, нөхөж ажиллахад туслах.
- Цахим сургалтад оролцож буй оролцоог хянах
- Хүүхэд цахим сургалтын хуваарийн дагуу синхрон хичээлд цагтаа оролцож байгаа эсэхийг шалгах.
- Онлайн хэлэлцүүлэг, хичээлийн ирцийг багшийн өгсөн удирдамжийн дагуу дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах.
- Бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх, урамшуулах
- Хүүхэд хичээлийн даалгавруудаа бие даан гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.
- Асуух зүйл байвал багшид хандаж, хариултаа олох арга замыг зааж өгөөрэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!