Б.Чойжилсүрэн: Нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг ДЦС-3-ийг өргөтгөж, 50 мвт-ын ДЦС-ыг шинээр барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Төсвийн байнгын хороо “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-ДЦС-3 ТӨХК-ийн 48 мвт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд 100 мвт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1796-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 мвт-ын хүчин чадалтай турбаагаар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 мвт хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус, тус ханган ажилладаг.

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-12 хувь өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд дулааны цахилгаан станцууд бэлтгэл, тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас хамаарна хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай. Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор тус дулааны цахилгаан станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн.

Эхний үе шатанд 50 мвт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барьж, дараагийн үе шатанд ашиглалтын хугацаа нь дууссан 48 мвт-ын станцын суурин дээр 250 мвт-ын ДЦС-ыг шинээр барина.

2022 оны есдүгээр сард ОХУ-ын талаас санал болгосон “Интер РАО Экспорт” компани өөрийн хөрөнгөөр “ДЦС-3”-ийг өргөтгөж шинэчлэх урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж Монголын талд хүлээлгэж өгсөн. Уг ТЭЗҮ-д 1 тэрбум 322 сая еврогоор уг төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Олон улсын дундаж үнэ гэхээр Хятадаар баримжаалж байна. 1 квт цахилгаан дулаангүйгээр цахилгаан станцууд дээр 2 сая ам.долларын үнийн саналууд ирүүлээд байдаг. Энэнээс өндөр үнээр хийлгэж чадахгүй гэх нөхцөлийг Оросууд зөрүүлээд тавьдаг. ТЭЗҮ-ийн зургаа магадласны дараа төсөв гарна. Төсвийг дахиад магадална. Үүний дараа үнийг дахин тохирох санал тавиад байгаа.

Цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулан 4 тэрбум гаруй төгрөг иргэдээс залилсан бүлэглэлийн толгойлогч Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчирч байна
Цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулан 4 тэрбум гаруй төгрөг иргэдээс залилсан бүлэглэлийн толгойлогч Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчирч байна
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!