Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнгөнзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

АНЭУ-ын Аль-Айн хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээн энэ сарын 6-16-ны хооронд болсон бөгөөд 34 орны нийт 262 тамирчин өрсөлджээ. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Од нарын удирдлага дор нийт 17 шатарчин өрсөлдсөн юм.

Б.Мөнгөнзулын хувьд шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. Дэлхийн цомын эрх олгох тус тэмцээнд Их мастер 53, эмэгтэй их мастер 19, Олон улсын цолтой 228 шатарчин бүртгүүлсэн байгаагаас энэ тэмцээний чансааг дүгнэж болохоор байна.

Монголын шатарчид тус тэмцээнээс өмнө нь хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул нар хүрэл медалийн тавцанд гарч байв.

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг М.Бадамсүрэн ахална
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг М.Бадамсүрэн ахална
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.