Агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс "Утаа ба хяналт, санхүүгийн зарцуулалт" сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг хийж байна.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: Цахилгаан эрчим хүчний үнийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-наас эхэлж нэмсэн. Ингэхэд хэрэглэгчийн дундаж үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн. Ахуйн хэрэглэгчийн хувьд сард 100 кВт цаг хүртэл хэрэглээг 30 хувиар, 150-300 хүртэлх кВт эрчим хүчний хэрэглээний үнийг 61 хувиар, 300 кВт цагаас дээш эрчим хүч хэрэглэсэн хэрэглэгчийн үнийг 89 хувиар нэмэгдүүлсэн байгаа. Үнэ нэмсэн шалтгаан нь ахуйн хэрэглэгчийн үнийг удаан хугацаанд нэмэгдүүлээгүй байсан тул өртөгт нь хүргэхийн тулд ААН-ээс өндөр нэмэлт хийсэн. Хоёрдугаарт, оргил ачааллын үед бид хүчин чадлын дутагдалд орж байгаа учраас үнийг нэмэгдүүлсэн байгаа. Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийг ЭХЗХ хараат бусаар гаргадаг.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!