Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулан ард иргэдийг эдийн засаг, сэтгэл санааны хохирол сүүлийн хэдэн жилийн хугацаанд зохион байгуулж байсан гэх Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчрах ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр олон улсын мөрийтэй тоглоомын Poker аппликейшнд олон тооны покер тоглуулах өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон болох нь мөрдлөгөөр тогтоогдсон гэх мэдээлэл байна. Түүний хамаарал бүхий 40 гаран иргэдийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, хууль бус үйл ажиллагааны улмаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум орчим төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн байна.
Өдгөө Эрхэсийг Зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаах гэх эрүүгийн хуульд заасан зүйл ангиар яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Ямартаа ч гэмт хэрэг үйлдэн гадаад руу зугтан орогнож байгаа этгээдийг хуулийнхан албан ёсоор Монгол Улсад албадан авчирж байгаа нь гэмт хэрэг үйлдээд гадаадад гарсан этгээдүүд хилээр гарч оргон зайлсан ч хуулийн хүрээнд авчрах ажлыг удаа дараа амжилттай зохион байгуулах болжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!