Ж.Алдаржавхлан: Нэг гараараа улсын төсвөөс хөрөнгө авдаг, нөгөө гараараа оюутнуудаас төлбөр авдаг Удирдлагын академийн статусыг өөрчлөх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Удирдлагын академийн статусыг өөрчлөх саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Аудитын газраас тодруулав.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Удирдлагын академи гэж нэг харахад улсын байгууллага шиг, үгүй бол их дээд сургууль шиг, нэг гараараа улсын төсвөөс хөрөнгө авдаг, нөгөө гараараа оюутнуудаас төлбөр авдаг ойлгомжгүй статустай байгууллага байна. Төсөв өргөн барихад Удирдлагын академийн зардал гээд 6.1 тэрбум төгрөг орж ирсэн. Аудит үүнд хяналт тавьж ажилласан уу. Энэ сургуулийн статусыг аудитын байгууллага эргэж харах тухай дүгнэлтдээ яагаад оруулж ирсэнгүй вэ. Нэр нь хүртэл даргын академи гэж байгаа юм. Энэ сургууль заавал улсаас төсөв авах ёстой юм уу. Бусад сургуулиуд өөрсдөө зардлаа хариуцаад болж байна. Статусыг нь өөрчлөх асуудлыг аудитын байгууллага оруулж ирэх хэрэгтэй.

Аудитын газрын дарга: Удирдлагын академи нь Засгийн газрын Хэрэг эрхлэх сайдын багцад хамаардаг байгууллага. Төрийн албан хаагчдын тасралтгүй боловсролыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2024 оных нь санхүүгийн тайлангийн аудитыг хийж байна. Үүнд Удирдлагын академийн хөрөнгө зарцуулалттай холбоотой иргэдээс ирсэн санал гомдлыг ч аудитад хамруулаад явж байна. Үр дүн нь хараахан гараагүй байна.

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийг ил тод байршуулах, иргэдийг мэдээллээр хангах ажил үргэлжилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!