Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэл дахин сонгогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн их чуулган өчигдөр /2020.10.22/ боллоо. Энэ үеэр академчид салбарын ерөнхийлөгчөө сонгосон юм. Чуулганд оролцсон хүний 95.9 хувь нь Д.Рэгдэлийг дэмжив. Ингэснээр тэрбээр 2024 он хүртэл ШУА-ийн ерөнхийлөгчөөр дахин ажиллана гэсэн үг. Мөн академчид шинжлэх ухааны салбарыг олон нийтэд сурталчлан таниулахад анхаарах, судлаачдын цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Д.Рэгдэл: “Энэ жил цар тахлын улмаас олон судалгаа хийгдээгүй. Үүний үр дүнд хоёр жилийн дараа судалгааны бүтээл цөөрнө. Аливаа улсын академи нь Засгийн газартаа зөвлөгөө өгдөг. Бид УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 60 орчим зөвлөмж хүргүүлсэн ч хариу ирээгүй. Харин ШУА-ийн ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаануудад энэ сараас оролцож, санал хэлэх боломж бүрдсэн нь бидний ажлыг эрчимжүүлэх эхлэл болж байна” гэв.

Богд ууланд хууль бусаар самар түүж байсан 511 иргэний үйлдлийг таслан зогсоожээ
Богд ууланд хууль бусаар самар түүж байсан 511 иргэний үйлдлийг таслан зогсоожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.