Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд ууланд хууль бусаар самар түүж байсан 511 иргэний үйлдлийг таслан зогсоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

Богд уулын мод, ургамал, түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглаж байгаа эсэх, хууль  бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг энэ сарын 20-23-ы өдрүүдэд зохион байгууллаа.

Тодруулбал, хяналт шалгалтаар ууланд самар түүж байсан 511 иргэний үйлдлийг таслан зогсоож, 82 тээврийн хэрэгсэл, 85 отгийг буулгаж, самар түүхээр уул руу өгсөж явсан 78 иргэнийг буцаан, 34 шуудай самрыг байгальд нь устгах арга хэмжээ авч 58 шуудай хогийг түүлгэсэн байна.

Мөн эзэнгүй орхисон отог дээр 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагт цайруулсан самрын хог шатаасны улмаас газар доогуур их хэмжээний хөвд шатаж байсныг олж тогтоон бүрэн унтраасан аж.

Экологийн цагдаагийн албанаас санаачлан хэрэгжүүлж байгаа уг арга хэмжээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 5, Богдхан уулын дархан цаазат газрын  захиргаанаас 25, Төв аймаг дахь цагдаагийн газраас 5, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газраас 10, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас 5, нийт 75 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 13 тээврийн хэрэгсэлтэйгээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдхан уулын “Манзушир”, “Цэцээ гүн”, Хан-Уул дүүргийн 11, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдхан уулын “Түргэний ам”,  “Дугуй цагаан”, “Жаргалантын ам” гэх газарт нийт 150 км газар алхаж хяналт шалгалт хийжээ.  

Дархан цаазат газраас байгалийн мод, ургамал, ойн дагалт баялаг буюу хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглодог.

Хяналт шалгалтын хүрээнд дархан цаазат газраас Хуш модны самар түүж бэлтгэсэн, боловсруулсан болон бусад хууль бус үйлдлийг илрүүлсэн тохиолдолд хуульд заасаны дагуу дараах арга хэмжээг авдаг.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор Хуш модны самрыг ховор ургамлын жагсаалтад оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалаар самрын 1 килограмм тутмын экологи-эдийн засгийн үнэлгээг 50.000 /тавин мянга/ төгрөг байхаар тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургалтын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан байна.

 

Уул уурхайд эвдэгдсэн газрыг нөхөн сэргээж байна
Уул уурхайд эвдэгдсэн газрыг нөхөн сэргээж байна
 
Өнөөдөр С.Зориг агсны 62 насны төрсөн өдөр тохиож байна
Өнөөдөр С.Зориг агсны 62 насны төрсөн өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.