Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайд эвдэгдсэн газрыг нөхөн сэргээж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон 10 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажлыг хийж байна.

Нөхөн сэргээлтийн ажлыг газрын хэвлийн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий “Грийн Фи”т ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа юм. Түүнчлэн MV- 001410 тусгай зөвшөөрөл эзэмшигч “БМНС” ХХК өөрийн хөрөнгөөр 15 га талбайд техникийн, 14 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж хүлээлгэн өгчээ.

Аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд хяналтын пост хуваарийн дагуу тогтмол ажиллаж байгаа ба Цэнхэр сумын Орхон багт уул уурхай, байгаль орчны чиглэлийн хэрэг зөрчил гараагүй байна.

Д.Сумъяабазар НИТХ-ын 71.11 хувийн саналаар хотын дарга боллоо
Д.Сумъяабазар НИТХ-ын 71.11 хувийн саналаар хотын дарга боллоо
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.