Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр жил НДШ төлөөгүй компани 26.2 тэрбумын өрөнд оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хан-Уул дүүргийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 26.2 тэрбум төгрөгийг гаргуулах иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Тодруулбал, “Б” ХХК нь 2020 оны 12 дугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс нийт 26.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн асуудалд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлт гаргасан байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 25.4 тэрбум төгрөгийг хангаж, үлдсэн хэсэг буюу 795 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

АБГББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
АБГББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ