Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУТИС-д 4.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс Шинжлэх ухаан технологийн их сургуульд 4.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 64 нэр төрлийн 168 ширхэг сургалтын тоног төхөөрөмжийг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хэрэгцээ шаардлагад үндэслэн лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг 2017, 2018 онуудад шат дараатайгаар зохион байгуулж ШУТИС-ийн салбар 4 сургуулийн 15 лабораторид нийт 4,1 сая ам.доллар буюу 11,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 107 нэр төрлийн 1434 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2019 онд багтаан нийлүүлсэн байна.

Тодруулбал,  Механик, тээврийн сургуулийн 2 лаборатори, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 3 лаборатори, Барилга, архитектурын сургуулийн 7 лаборатори болон Эрчим хүчний сургуулийн 3 лабораторид тус тус нийлүүлжээ. 

Одоогоор 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бакалаврын болон ахисан түвшний сургалтад ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Барилга, архитектурын сургууль, Эрчим хүчний сургуульд ашиглаж байгаа аж. Эдгээр тоног төхөөрөмж нь 1,5 сая ам.доллар буюу 4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй юм. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс дээрх тоног төхөөрөмжийг өнөөдөр тус сургуульд албан ёсоор, бүртгэлжүүлэн хүлээлгэн өгч, зарим тоног төхөөрөмжүүдийг олон нийтэд нээлттэйгээр дэлгэн үзүүлж байна.

Түлэнхийн төв эмнэлэг 12 дугаар сард ашиглалтад орно
Түлэнхийн төв эмнэлэг 12 дугаар сард ашиглалтад орно
 
Улаанбаатарт шөнөдөө -4 хэм хүйтэн хонох бол өдөртөө 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
Улаанбаатарт шөнөдөө -4 хэм хүйтэн хонох бол өдөртөө 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.