Иргэдийг орон сууцны зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлж, босгыг багасгалаа. Тодруулбал, шинээр зээл авах гэж буй иргэдэд дараах шинэчилсэн шаардлагууд тавигдаж байна:
Ипотекийн 6%-ийн зээл нь журмын хувьд нэмэгдсэн бусад өөрчлөлт
Шинэчилсэн хүүгийн босго нь шинэ биш
- 6%-ийн зээл нь манай улсад хэрэгжиж байгаа хамгийн бага хүү биш юм. Журмын дагуу нийслэлийн шинэ төлөвлөлтийн бүсэд, алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайхад, 21 аймагт орон сууц авах бол 5%-ийн хүүтэй зээл хэрэгжиж байна.
- Мөн 6%-ийн зээл нь ч шинэ биш юм. Тодруулбал, 2008-2012 оны хооронд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 6 хувийн хүүтэй, нэг иргэнд 50 сая төгрөг хүртэлх зээлийг хэрэгжүүлж байв.
- Дээрх “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр нь үнийн босго тогтоосноос болж орон сууцны үнэ хөөрөгдсөн байдаг. Тодруулбал, ам.метр нь 650 мянган төгрөг байсан байрны үнэ 1.3 сая төгрөг хүртэл нугарсан тохиолдол бий. Цаашилбал, 1.6-1.9 сая хүртэл өссөн. Өнөөдөр орон сууцны дундаж үнэ ам.метр нь 2.7 сая төгрөг байна.
Жич: Зээл хүсэгчид урьд нь хэрэгжиж байсан ба одоо ч хүчинтэй хуучин шаардлагууд мөн тавигдаж байгаа юм. Үүнд:
- Худалдан авч буй орон сууц нь 80 м.кв-аас ихгүй талбайтай, ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан, гэрчилгээ нь гарсан байх;
- Зээлдэгч, хамтран зээлдэгч нь Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр болон шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
- Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн эсвэл санхүүжүүлэх чадвартай байх;
- Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (идэвхтэй зээлийн сарын төлбөрүүд орно);
- Бизнес болон цалингийн тогтмол орлоготой байх;
- Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
- Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх;
- Амь нас, эд хөрөнгийн даатгал хийгдсэн байх зэрэг 8% зээлийн адил тавигдах үндсэн шаардлагууд юм.
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар шинээр зээл олгох санхүүжилт саатсан
- Ипотекийн зээлийн 8% хүү нийт 7 жилийн хугацаанд /2013.6/ үргэлжиллээ. Энэ хугацаанд 100 мянга гаруй иргэн зээлд хамрагдаж, нийт 4.9 их наяд төгрөгийн зээл авсан байна.
- Ипотекийн зээлийн санхүүжилт нь хоёр эх үүсвэртэй бөгөөд Засгийн газар болон Монголбанк гэж арилжааны банкууд хэлж байна. Өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн хагас жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын санд дахин зээл олгох эргэлтийн дүн багассан гэнэ.
- Банкуудын хувьд иргэдээс хүлээн авсан зээлийн хүсэлт, баримт материалыг судлах ажил удаашралтай явагдаж байгаад санхүүжилт нь хүлээгддэг байдал нөлөөлжээ. Мөн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь ч үүнд хамаатай. Банкны зарим салбарт дөнгөж 2020 оны 1-3 дугаар сард зээлийн өргөдөл өгсөн хүмүүсийн ээлж ирээд байгаа аж.