Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
------------
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-УИХ-ын даргын хэлснээр үг дааж суралгүй яах вэ. Гэхдээ гүтгэлэг бол дозтой. Хэмжээ хязгаартай. Би төсөв эсэргүүцэж, түүнийхээ хариуд гүтгүүлсэн. Би цагдаа шүүхэд хандаагүй. Манай АН-ын нэг алдаа нь өмнөх үеийнхэн нь яаж ч гүтгүүлсэн гүтгэх эрх чөлөөний чинь төлөө бид зогссон юм гэх зарчмаа бариад явдаг. Тиймээс нэг ч удаа би цагдаа, шүүхэд хандаж байгаагүй. Энэ удаа 10 дахь хоногтоо үргэлжилж буй гүтгэлэг миний үр хүүхэд рүү орсон. Миний охины зургийг нь дэлгэсэн. Тиймээс би Тагнуулын байгууллагад хандана. Би даах юмаа даана, даахгүй юмаа даахгүй. УИХ-ын талбарт бид үгээ хэлэхгүй бол хэн энэ Засгийг үнэнчээр шүүмжлэх юм бэ. Гудамжинд байгаа хүмүүс боломжгүй шүү дээ. Иргэд мянга шүүмжлээд үр дүнд хүрэхгүй байгаа. Бид чуулганы танхимд байгаа учраас шүүмжилж, эрүүл мэтгэлцээн өрнөж байж урагшилна гэж би итгэдэг. Тиймээс би дутагдлын хажуугаар дуугай өнгөрөхгүй гэдэг шиг буруу зүйлд нүд хурц байх болно. Би Ерөнхий сайдад "Таны уучлалыг хүлээж авлаа. Гэхдээ энэ нь дуугай байна гэсэн үг биш шүү. Би шүүмжилсэн хэвээр байх болно. Би цөөнхийн бүлгийн гишүүн" гэдгээ ч хэлсэн.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!