Х.Тэмүүжин: Амьдрал дээрээ гурван даргын улс болоод хувирчихсан. Парламентын толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 16 секунд

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

--------------------

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдлийн хоорондын хил хязгаар эвдэрсэн УИХ-ын толгой дээр ЗГ нь гараад суусан гэдгийг ил тод харуулсан үйл явдал болсон. Энэ үйл явдал нь ганц өнөөдөр болсон явдал биш. 1992 оны Үндсэн хуулийг баталсны дараа эрх мэдэл хуваарилагдсан байгаа байдлынхаа төлөөх алхмуудыг хийгээгүй. Уламжлалт байдлаар дарга нараа шүтдэг арга барилаараа төрийн ёслолын албанаас зохион байгуулсан юм уу яасан юм, амьдрал дээрээ гурван даргын улс болоод хувирчихсан.

УИХ-ын чуулган нь хүртэл толгой дээрээ гурван даргаа залаад суулгачихсан. Энэ байгаа байдлыг бид халах ёстой.

Төрийн гурван өндөрлөг гэх хуулийн нэр томъёо Монголд огт байхгүй. Үндсэн хуульд ийм албан тушаал огт байхгүй. Эдгээр хүмүүс өөрсдийгөө Монгол Улсын дарга гэж эндүүрээд байгаа. Үүнийг засахын тулд эхний ээлжид парламент нь парламент шиг болох ёстой. Парламентын толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй. УИХ 126 гишүүнээс бүрдэнэ. Түүнээс биш УИХ 126 гишүүн болон Ерөнхий сайдаас бүрдэнэ гэж заагаагүй. Чуулганы танхимыг 126 гишүүнд зориулж засах ёстой. Ерөнхий сайд 126 гишүүний нэг бол гишүүдийнхээ дунд суух ёстой. Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл өгдөг цагаар буюу тусад нь зассан ширээ сандал дээрээс хурлыг удирддаг дарга шиг доромж байдлаар харьцсан. Хариуцлага яриад эхлэхээр УИХ-ын гишүүд нэгэнтэйгээ маргасан гэх үг хэлэх гэж оролдож байгаа. Энэ хоёрдмол байдлыг бид эвдэх хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барихаар бэлтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт өргөн барихаар УИХ-ын даргатай зөвшилцсөн. УИХ-ын дарга, МАН-ын бүлгийн дарга, манай намын дарга нарын уулзалтаар юу яригдсан бэ гэхээр энэ хуулийн төслийг 2-3 хуваах хүсэлтийг тавьсан. Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах асуудлаа тусдаа хуулиар, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож өөрчилж, УИХ-ын гишүүд асуулт асууж Ерөнхий сайд хариулдаг энэ парламентын мэтгэлцээний зарчим руу орох хуулиа тусад нь салгана. УИХ-д мэдээлэл өгч байгаа төрийн албан хаагчид худал мэдээлэл өгч байгаа бол хариуцлага тооцох асуудлыг бас тусад нь оруулахаар болсон.

Сүүлийн хоёр асуудал дээр МАН-ын гишүүд ч гарын үсэг зурахад бэлэн байна гэсэн.

Б.Од-Эрдэнэ: Баавар ах Ерөнхийлөгч шигээ Ерөнхийлөгч байж, ахын минь ажил явдлын арын албыг 100 хувь хашиж чадлаа
Б.Од-Эрдэнэ: Баавар ах Ерөнхийлөгч шигээ Ерөнхийлөгч байж, ахын минь ажил явдлын арын албыг 100 хувь хашиж чадлаа
 
Ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй байх зарчим 98.2 ХУВЬТАЙ хэрэгжиж байна гэв
Ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй байх зарчим 98.2 ХУВЬТАЙ хэрэгжиж байна гэв
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!