Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хангарди“ ордныг 43 тэрбумаас үнэ дуудаж, хувьчлахаар зарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлийн засаг захиргааны "Хангарди" ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас зарлалаа.

Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчингийн хэмжээг 4 тэрбум 342 сая 340 төгрөгөөр тооцжээ.

Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон. Цутгамал төмөр бетон суурьтай, цутгамал төмөр бетон араг бүтэцтэй төмөр бетон дам нуруутай цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгцтэй шилэн фасадтай төмөр вакум цонхтой зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм. Барилгын суурийн урт 30 м, өрогөн 18 м, 2 дугаар давхраас дээш бүх давхар нь нүүр хэсгээрээ буюу баруун талдаа 18 м-ийн урттай, 1,5 м-ийн өргөнтэй консолийн хэсэгтэй, 3-15 давхрын урт 34 м өргөн 19 м өргөнтэй. Нийт 9774,7 мкв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гаражтай, 589м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамт худалдах аж.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 10:00 цаг хүртэл хүлээж авах юм байна

Аргентинд халдвар авсан хүний тоо нэг саяд хүрчээ
Аргентинд халдвар авсан хүний тоо нэг саяд хүрчээ
 
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ