Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани, тус улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй "Канад-Монголын МЕРИТ" төслийн нээлт өнөөдөр боллоо. Эл төслийн гол зорилт нь хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, хүртээмжтэй төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд дөрвөн аймгийн бүх төрийн албан хаагчид сургалт орж, өөрийн орны туршлагаа хуваалцах юм. Тус төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол, Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням оролцлоо.
Тэрбээр "Хүний эрхийг дээдэлдэг, нийгэмтэйгээ ойлголцож чаддаг, жендерийн мэдрэмжтэй төрийн албыг бүтээхэд Канад улс өөрийн туршлагаа хуваалцана. Энэ төслийн хамгийн том давуу тал нь бүсийн хөгжил чиглэлд хандаж байгаа. Төвийн бүсээс Дархан-Уул, баруун бүсээс Увс, өмнийн бүсээс Дундговь, зүүн бүсээс Сүхбаатар аймгийг сонгож, төвлөрч ажиллана. Төслийн хүрээнд мэргэжлийн зөвлөхүүдийг авчирч, манай төрийн алба хаагчдад сургалт зохион байгуулна. Олон үе шаттайгаар хэрэгжих төсөл юм. УИХ дээр миний бие ахалж буй Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн хүрээнд болон Монгол, Канадын парламентын бүлгийндаргын хувьд энэ төсөлтэй нягт хамтарч ажиллана" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!